Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
2°C
Дэлхий дахинд
Еврокомисс: Цар тахлын гурав дахь давалгаа эхэллээ
2021-03-27 00:22     425

Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Европт коронавируст халдварын гурав дахь давалгаа буюу тэсрэл эхэлсэн талаар мэдэгдэл хийлээ. Тэрээр Европын олон улсад тархалт дахин хурдацтай нэмэгдэж байгааг тэмдэглээд, одоо байгаа нөхцөл байдалд сэтгэл ихэд түгшиж байгаагаа илэрхийлжээ.   

Европын зөвлөлийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр ингэж мэдэгдсэн байна. Урсула фон дер Ляйен үүссэн нөхцөл байдлыг эерүүлэхэд вакцинжуулалт чухал үүрэгтэй болохыг онцолжээ.

Европын зөвлөлийн гишүүн орнууд одоогоор янз бүрийн үйлдвэрийн 88 сая тун вакцин худалдаж авснаас 62 саяыг нь хийгээд байна. 18.2 сая хүн бүрэн дархлаажсан буюу вакцины нэг, хоёрдугаар тунгаа тариулжээ.  

Урсула нөхцөл байдал хүндэрсний гол шалтгаан нь вакцинжуулалт удааширсан явдал гээд үүнд гэрээгээр тохирсон вакцинаа нийлүүлээгүй “Астра Зенека” компанийг буруутгасан байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.