Өнөөдөр
2021/05/09
Доллар (USD)
2,850.06
Улаанбаатар
-5°C
Улс төр
С.Амарсайхан: Хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж, тархалтыг хумих шаардлага үүсч байна
2021-04-08 13:28     39

УОК, Засгийн газраас хөл хориог тогтоох эсэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. Энэ сарын 10-наас хатуу хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл цацагдсан ч Засгийн газрын хэвлэлийн албанаас одоогоор хөл хориог тогтоох талаар хэлэлцээгүй, тодорхой шийдвэр гараагүй гэсэн юм. 

Тэгвэл Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа "ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.

Засгийн газраас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.

Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтын хумих шаардлага үүсч байна.

Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард.

Вакцинаа тариулсан иргэн та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье!!!" гэжээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.