Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
7°C
Дэлхий дахинд
"Forbes" сэтгүүл дэлхийн баячуудын жагсаалтаа шинэчиллээ
2021-04-08 13:50     546

"Forbes" сэтгүүл дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг 35 дахь жилдээ гаргаж буй. Жагсаалтыг өмнөхийн адил "Amazon" компанийг үндэслэгч Жефф Безос тэргүүлэв. Түүний хөрөнгө жилийн дотор $64 тэрбумаар нэмэгдэн $177 тэрбумд хүрчээ.

Түүний дараа $126,4 тэрбумаа  $151 тэрбумд хүргэсэн Илон Маск орлоо. Мягмар гарагт түүний "Тесла" компанийн хувьцааны үнэ өссөн нь зургаан тэрбум долларын орлого нэмжээ. 

Тэгвэл тансаг зэрэглэлийн 70 брэндийг нэгтгэсэн группын захирал Бернар Арногийн хөрөнгө 74  тэрбумаар нэмэгдэн  $150 тэрбумд хүрчээ.

Энэ гурвын дараа Microsoft-ийн  Билл Гейтс $124 тэрбумтайгаар (+$26 тэрбум), Facebook-ийн Марк Цукерберг — $97 тэрбум (+$42,3 тэрбум), Berkshire Hathaway зөвлөлийн тэргүүн Уоррен Баффетт — $96 тэрбум (+$28,5 тэрбум), Oracle-ийн Ларри Эллисон — $93 тэрбум (+$34 тэрбум), Google-г үндэслэгчид Ларри Пейж ба Сергей Брин $91,5 тэрбум (+$40,6 тэрбум) ба $89 тэрбум (+$39,9 тэрбум)  гэсэн хөрөнгөтэйгээр жагсчээ.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.