Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
4°C
Улс төр
Сум, дүүргийн сонгуулийн хороодыг энэ сарын 10-ны дотор байгуулна
2021-04-08 13:54     347

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өнөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр есөн гишүүн буюу нийт 198 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Харин энэ сарын 10-ны дотор сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулах бол ирэх сарын 10-ны дотор хэсгийн 2087 хороог байгуулах юм байна. Сонгуулийн хороодод нийтдээ 21354 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллах тооцоо гарчээ.

Мөн сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох 2750 төхөөрөмжийг засварлаж ашиглахад бэлэн болгожээ. Түүнчлэн серверийн шинэчлэлтийг сайжруулах, сонгуулийн дүн дамжуулах сүлжээний найдвартай байдлыг хангах, санал авах байруудад байрлуулах хяналтын камеруудыг бэлэн болгох зэрэг бэлтгэлийг хангаж байгаа аж. Сонгуулийн техник, санал тоолох төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг 2600 гаруй хүнээс бүрдэх мэдээллийн технологийн баг хариуцаж ажиллана гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцууллаа.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.