Өнөөдөр
2021/07/27
Доллар (USD)
2,848.77
Улаанбаатар
25°C
Нийгэм
ШӨХТГ: ШТС-уудаас авсан дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй
2021-07-22 12:50     11

ШӨХТГ-аас шатахууны компаниудад торгууль ногдуулсан талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Шатахуун худалдаа эрхлэгч ААН-үүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлье. Шалгалтыг ШӨХГ, ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэгтэй хамтран хийсэн. Улмаар Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон ШТС-уудадыг шалгаж дээрх байгууллагуудын лабораториудад шинжиллээ.

Мөн 10 вагоноос дээж авсан. Уг дээжийг Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид шинжилсэн. 

Ийнхүү автобензин, дизель түлшнээс дээж авах ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан. 

Улмаар 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Мөн таван вагоны дээж чанарын шаардлага хангаагүй.

АИ92 бензиний актаны хэмжээ бага есөн ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн. Механик хольц илэрсэн дөрвөн аж ахуйн нэгж байсан.

Зөрчилтэй ААН-үүдэд есөн сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Шатахуун импортлогч, борлуулагч компаниудаас доод тал нь хоёр зөрчил илэрсэн. Зөрчилтэй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажил яаманд хийгдэхгүй байна.

Шатахууны үнэтэй хамаатай асуудлыг мөн хянасан. Долдугаар сарын 1-8-ны хугацаанд шатахуун импортлогч болон худалдаалж буй компаниуд шат дараатайгаар үнээ нэмсэн. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас дэлхийн зах зээлтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэхийг зөвшөөрсөн учир компаниуд ээлж, дараалан үнээ нэмсэн. Тиймээс ААН-үүд үгсэн хуйвалдаж шатахууны үнэ нэмсэн асуудал үүсээгүй болохыг албан ёсоор мэдэгдье.

Түүнчлэн хуурамч шатахууны асуудал сөхөгдсөн. Бид дээрх асуудлыг шалгасан. Одоогоор Монгол улсад хуурамч шатахуун гэх асуудал тогтоогдоогүйг анхааруулж байна. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.