Өнөөдөр
2021/07/27
Доллар (USD)
2,848.77
Улаанбаатар
26°C
Улс төр
АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛЫГ ОГЦРУУЛЖЭЭ
2021-07-22 13:01     10

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулжээ. Тодруулбал, өнөөдөр хуралдсан ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 14 төлөөлөгчийн өргөн барьсан аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Хуралд 39 төлөөлөгчийн 21 буюу 53,8 хувь нь оролцсоны 18 нь МАН, гурав нь АН-ын төлөөлөгч байсан байна. Ингээд санал хураахад хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 20 нь огцруулах саналыг дэмжсэн байна.

Хуралдааныг өглөө 10.00 цагт товлосон ч АН-ын бүлгийнхэн 15.00 цаг болгон хойшлуулсан. Улмаар 18.20 цагт эхэлж, 19.30 цагт өндөрлөжээ. Аймгийн Засаг даргыг огцруулсан ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад уламжилна.

Дашрамд сануулахад, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлыг наадмын өмнөөс засгийн түвшинд яригдаж эхэлсэн байсан юм.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.