Өнөөдөр
2024/11/10
Доллар (USD)
3,409.59
Улаанбаатар
1°C
Нийгэм
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ
2024-02-19 23:17     538

Дундговь аймагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр тус аймагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.
Дундговь аймгийн хэмжээнд өдгөө 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул 15 сумдад малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг энэ үеэр АОК-оос уламжлав. Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашинууд эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Эхний ээлжинд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр шийдвэрлэлээ. Цаашид бусад сумын ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно гэдгийг Шадар сайд хэлсэн юм.

Зудын эрсдэлийн үед Засгийн газраас нэн түрүүнд малчдад өвс, тэжээл хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлэх, мөн эрүүл мэнд, нийгмийн халамж тусламжийн үйлчилгээг саадгүй хүргэх, түүнчлэн хаагдсан зам давааг нээхэд  шаардлагатай түлш, шатахууны зардал болон туулах чадвар сайтай машин техник хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлээд буй.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.