Баянгол дүүргийн ИТХ 41 төлөөлөгчтэй. Нийт төлөөлөгчдийн 31 нь АН, 10 төлөөлөгч нь МАН-аас сонгогдон ажиллаж байгаа аж. Цөөнхийн бүлгийн төлөөлөгчдийн хувьд улирал бүр иргэд сонгогчдтойгоо уулздаг уламжлалтай юм байна. Энэ жилийн уулзалт саяхан болсон бөгөөд тус уулзалтнаас гарсан санал санаачлагуудыг “шууд” Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд өргөн барихаар болжээ. Учир нь тус дүүргийн хувьд намчирхалт хэрээс хэтэрсэн МАН-ын бүлгийн төлөөлөгчдийг сонсдоггүй үл ойшоодог дүр зураг байгаа учир ийнхүү Хотын даргад хандаж байхаар болжээ. Тус бүлгийн төлөөлөгчдийн ярьж байгаагаар УИХ, Нийслэлийн түвшинд иргэдийнхээ төлөө цөөнгүй ажил хийгдэж байгаа ч дүүрэг дээр ирээд гацдаг ямар ч зөв санал гаргасан олонхиороо түрүү барьж унагадаг гэнэ. Аргаа барсан төлөөлөгчид хотын даргаасаа тусламж гуйхаар болжээ.