Өнөөдөр
2024/12/05
Доллар (USD)
Улаанбаатар
-14°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй
2020-04-15 21:04     1419

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.13/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 14-нд "Сонгдо" эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Нэг нь "Сонгдо" эмнэлэгт, нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээнд орлоо. Энэ хоёр хүнээс PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй. PCR буюу лабораторийн шинжилгээ нь баталгаатай гэсэн үг.

ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын/ тандалтад томуугаар өвчилсөн болон уушгины хатгаатай хүмүүсийг багтаадаг/ 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн байна. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна" гэсэн мэдээллийг өглөө.

Өчигдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар нэмэгдээгүй байна.

Сэтгэгдэл
MOGEUH 2020-04-19 19:35202.9.46.58
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.