Баянгол дүүргийн ИТХ төлөөлөгчдийнхөө халууныг үзсэн болоод хуралдаанаа эхлүүллээ. Тус 15-р хуралдаанаар Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-д өөрчлөлт оруулах, дүүргийн 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах, дүүргийн онцгой комиссын мэдээлэл сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяагаас ИТХ-д өргөн барьсан өөрчлөлтөнд:
1. Цагаан сарын баярт зориулж 430.000.000 төгрөг
2. СӨХ-дтой хамтарч ажиллахад зориулж 500.000.000 төгрөг
3. Иргэдийн чөлөөт клуб байгуулхад зориулж 200.000.000 төгрөг
4. Боловсролын үйлчилгээг тэгш хүртээх нэрээр 362.000.000 төгрөг
5. Багшийн хөгжлийг дэмжхэд 120.000.000 төгрөг
6. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөбөрийн хэрэгжилтийг хангахад 75.000.000 төгрөг
7. Гэр хорооллыг аминиы орон сууцны хороолол болгон өөрчлөх төслийг сурталчлахад 50.000.000 төгрөг
8. Тагтаа шувуу үргээх тоног төхөөрөмж авхад 35.000.000 төгрөг зэргийг төсөвлөн олонхиороо баталсанд тус дүүргийн ИТХ хурал дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид эрс эсэргүүцэж байна. Тус дүүргийн ИТХ-ын хувьд АН-31 МАН-10 төлөөлөгчтэй юм байна. МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн хувьд хэт үрэлгэн төсөв, сонгуульд зориулж төсвийн тодотгол хийж байгааг эсэргүүцэж тэмцсэн ч АН-ын төлөөлөгчид олохиороо хүч түрэн баталсан байна. МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн хувьд шинэ төрлийн коронавируст нэг ч төгрөг төсөвлөөгүй байгааг эргэн харах, Улсын онцгой комиссын шийдвэрээр цагаан сарын баярыг тэмдэглэхгүй болсон учир 430 сая төгрөгийг татаж өрхийн эмнэлгүүдэд жигд тараах хэрэгтэй гэсэн хэд хэдэн санал гаргасан ч дэмжигдээгүй байна. Аргаа барсан төлөөлөгчид хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийг дуудаж бодит мэдээллийг нийтэд хүргэж ажиллалаа. Мөн БГД-ийн засаг дарга С.Одонтуяад шаардлага хүргүүлхээр болжээ.
Товчхон хэлэхэд тодорхойгүй, задаргаагүй төсөв хүч түрэн баталж төсвийн мөнгийг сонгуульд зарцуулхаар төсөвлөж баталсан гэж хардаж байна. Цаашид шат дараалсан арга хэмжээ авч тэмцхээ ч илэрхийллээ. Ер нь ийм дүр зураг хуралдаан болгон дээр гардгийг төлөөлөгчид ярьж байна. Байнга л чи би дээрээ тулдаг байна. МАН-ын бүлгийн төлөөлөгчид иргэдийнхээ төлөө намчирхахгүй ажиллахыг байнга уриалдаг ч байдаг дээрдэхгүй байгаа гэнэ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, ЭМН-ийн дарга З.Балдандугар цаг үеийн мэдээлэл өглөө.