Өнөөдөр
2024/07/27
Доллар (USD)
3,380.79
Улаанбаатар
18°C
Нийгэм
Энэ онд 200 гаруй автобусны дулаан гарааш ашиглалтад орно
2023-12-19 21:42     235

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж байна.

Морингийн даваа орчимд байгуулж буй авто баазын бүтээн байгуулалтын хүрээнд автобусны дулаан зогсоол, авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвийг барихаар төлөвлөсөн. Гүйцэтгэгчээр “Улз буянт пропертиз” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. 

Тахилт орчимд байгуулж буй тус дулаан гарааш нь 110 автобусны багтаамжтай. Эхний ээлжид буюу энэ онд багтаан 55 автобусны гараашийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх онд үлдсэн 55 автобусны гараашийн ажлыг дуусгана. Гараашнаас гадна автобус угаалгын төв, засварын төв зэрэг объектыг барьж байгаа бөгөөд одоогоор 28 автобусны угаалгын болон засварын төв ашиглалтад ороод байна. Ийнхүү энэ онд Морингийн даваа болон Тахилт орчимд байгуулж буй автопаркийн эхний ээлжийн объектууд ашиглалтад орсноор ойролцоогоор 200 гаруй автобусыг дулаан гараашт байрлуулах боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.