Ирэх арав хоногийн буюу хоёрдугаар сарын 19-28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 19-нд Монгол Алтай Уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, Хоёрдугаар сарын 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Хоёрдугаар сарын 21-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, Говийн нутгийн баруун хэсгээр, Хоёрдугаар сарын 22, 27-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр, Хоёрдугаар сарын 23, 26-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газраар, Хоёрдугаар сарын 24-нд Алтай хангайн уулархаг нутгаар, Хоёрдугаар сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Хоёрдугаар сарын 28-нд Төв болон зүүн аймгуудын зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм байна.
Салхи, шуурга Хоёрдугаар сарын 19-22-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, Хоёрдугаар сарын 27,28-нд Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, жавартай хэвээр байна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус хүйтэн, өдөртөө 25-30 градус хүйтэн Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус хүйтэн, өдөртөө 20-25 градусын хүйтэн Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн байх бол бусад нутгаар шөнөдөө 28-33 градус хүйтэн, өдөртөө 16-21 градусын хүйтэн байна.
Нийслэл Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 23-нд ялимгүй цас орох бол хоёрдугаар сарын 25-нд цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хүрнэ. Ойрын хоёр хоногтоо хүйтэн хадгалагдаж Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 34-39 градус хүйтэн, бусад хэсгээр 28-33 градус хүйтэн байна. Өдөртөө 16-21 градус хүрч хүйтэрнэ.
Харин хоёрдугаар сарын 23-наас эхлээд агаарын температур нийт нутгаар бага зэрэг сулрах төлөв ажиглагджээ.