Өнөөдөр
2024/12/05
Доллар (USD)
Улаанбаатар
-17°C
Эрүүл мэнд
Шагайн хиймэл үе солих мэс заслыг ГССҮТ амжилттай нутагшуулав
2024-02-19 23:37     508

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулсныг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас мэдээллээ.

Тус төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын бүрэлдэхүүнтэй мэс заслын баг шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж, орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг тусламж үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна.

Уг тасгийн хамт олон 2022 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын "Йонсей Гунвоо" эмнэлгийн захирал Eui Hyun Park болон бусад эмч, мэргэжилтэнтэй хамтран Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг хийсэн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү мэс засал эмчилгээг бие даан амжилттай хийж байгаа юм.

Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовууриар шаналж буй иргэдэд олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо, бага зардлаар илүү хялбар, чанар хүртээмжтэй авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.