Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
10°C
Эдийн засаг
МОНГОЛБАНК РЕПО АРИЛЖААГААР 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭР ОЛГОВ
2021-05-02 12:31     291

Монголбанкнаас урт хугацаат репо санхүүжилтээр олгосон эх үүсвэрээр 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 1667 аж ахуйн нэгжид нийт 268 тэрбум төгрөгийн зээлийг банкууд олгоод байна. Репо арилжааны хүрээн дэх зээл олголтыг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Монголбанкнаас 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр банкуудаас ирүүлсэн саналд үндэслэн 50 тэрбум төгрөгийн дүн бүхий репо арилжааг зохион байгууллаа.

Ковид-19 цар тахлын тархалтаас шалтгаалан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаатай холбогдуулан банкууд зээлийн хүсэлтийг онлайнаар хүлээн авч, судалгааг хэвийн үргэлжлүүлж байна.

Иймд Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангаж буй харилцагчид ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Төрийн, Капитрон, Кредит, Тээвэр хөгжлийн, Богд банкуудад хандан зээл авах, өмнөх зээлд дахин санхүүжилт хийлгэх боломжтой.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.