Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
16°C
Эдийн засаг
Сангийн сайдын үгэнд гомдол төрж байна Ерөнхий сайд аа
2021-05-03 18:12     342

Сангийн сайд маань өнөөдөр мэдээний урсгал гэх нэвтрүүлэг гэх үү хөтөлбөр гэх үү юманд оролцож шударга гэх тодотголтой 4 сэтгүүлчтэй нүүр тулж байна. Энэ үеэр Монгол улсын засгийн газраас эдийн засгийг сэргээх зорилгоор хэрэгжүүлж байгаа 2 их наядын хөтөлбөр дажгүй сайн явж байгааг онцолж байна. Мөн хамгийн гол нь иргэн бүр энэ зээлнээс авч чадахгүй шүү гээд шулуухан хэлчив. Энэ үгс тус хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа олон иргэний уур бухимдлыг төрүүлээд байна. Давагдашгүй байдлын хүчин зүйл буюу аюулт цар тахлын хөл хориотой жил гаруй хугацаанд бүгд л хүнд байдалд орсон нь тодорхой. Храмсалтай нь энэ хөтөлбөр эдгээр игэдэд бүгдэнд нь зориулагдаагүй цөөхөн хүнд зориулагдсан бололтой. Тэд нар нь зээлээ аваад хүнд байдлаасаа гарч харин эгэл иргэд зээлтэйгээ хүнд байдалд үлдлээ. Ядаж байхад төр засаг нь хэдхэн банкнуудаа хянаж чадахгүй тэдэнд л мөнгө цутгахаас өөр юу ч хийж чадахгүй байна. Хөл хориотой үеийн зээлийн хүүг зогсоо гэж хэлж чадахгүй төрийн өндөрлөгүүд байгаад би харамсаж сууна. Цаашид 7 сараас хойш банзнууд зээлийн эргэн төлөлтөө шаардаад эхлэхэд бүгд улам хүнд байдалд орно. Тэр үед сангийн сайд лав өөртөө буруу өгөхгүй нь өнөөдрийн ярианаас нь тодорхой. Банкны шаардлага нь ядаж байхад өндөр. Хүнд үед хэвийн хэмжээнд орлого олж байгаа хүн ховор байх. Иймд боломжтой хөдөлмөрлөдөг зээлээ эргэн төлөх боломжтой хүн бүрт дээрхи хөтөлбөрүүдээ чиглүүлээрэй гэж Ерөнхий сайддаа захих минь. Монгол төр хэний төлөө ажиллаж байгааг гайхаж байна.  

 

                                                                                                    Монгол Улсын иргэн Ц. Энхбаатар

 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.