Өнөөдөр
2024/05/13
Доллар (USD)
3,381.63
Улаанбаатар
11°C
Улс төр
Н.ЭНХБАЯР: У.ХҮРЭЛСҮХИЙН ДАВУУ ТАЛ НЬ ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГ
2021-05-04 18:32     300
МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийж байна. МАН, МАХН нэгдэн, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа.
Тэрбээр энэ талаар дараах тайлбарыг өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хоёр нам гишүүдээсээ асууж, нэгдэн ажиллах хамтын гэрээнд гарын үсэг зурсан. Бид 10 том зорилт дэвшүүлсэн. Үүнд бид Шинэ Үндсэн хууль батална. Байгалийн баялгийг ард түмэнд ижил тэгш хүргэнэ. Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс байгуулна гэсэн зорилт дэвшүүлж байгаа. Энэ хоёр намын нэгдлийн хүчин дээр бид энэ зорилтыг дэвшүүлсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ийм хүсэл зорилго, мөрөөдөл байгаа гэж бид үзсэн. Тийм учраас бид МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч нь УИХ, Засгийн газартай хамтарч ажилладаг байх ёстой. Ингээд МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө ажиллана.
-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал хоёр намын хамтын ажиллагаа үргэлжлэх үү?
-Сонгуулийн дүн ямар гарахыг ард түмэн шийднэ. У.Хүрэлсүхийн давуу тал нь хэлсэндээ байдаг хүн. Бид гэрээгээ хэрэгжүүлэхийн төлөө явна.
-Хоёр нам нэгдэхэд МАХН УИХ-ын нөхөн сонгуулийн тойрог, хоёр сайдын суудлаар тохирсон гэсэн. Үүнд тайлбар хийхгүй юу?
-Хоёр биш гурван яам тохирсон гэж яригдаж байгаа. Гэхдээ бидэнд тохирсон зүйл байхгүй. Манайд Ж.Эрдэнэжамъян, Н.Удвал, Б.Тулга гээд шилдэг боловсон хүчин байгаа. Хоёр нам нэгдэж байхад би ямар ч удирдах зөвлөлд орохгүй. Нөхөн сонгуулийн тойргийн хувьд хэн ялах магадлалтай нь байна, тэр хүн нэр дэвшинэ. Тэр хүн хэн байхыг одоогоор яриагүй. Шинээр бий болж байгаа том намын ямар нэг сонгуульт ажилд би орохгүй гэж бодож байгаа.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.