Өнөөдөр
2024/05/06
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
-0°C
Улс төр
Н.Алтанхуягын намыг бүртгэлээ
2020-02-22 12:15     514

Намаасаа гарсан Н.Алтанхуяг Ардчилал шинэчлэлийн нам буюу АШН байгуулах хүсэлтэй Дээд шүүхд өргөн барьжээ. Тэгвэл Улсын Дээд шүүх АШН-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Бямбацэрэн нарын хүсэлтийг хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор болсон байна. Ардчилал шинэчлэлийн нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд  хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ. Н.Алтанхуягийн нам Монгол Улсын 36 дахь нам болж байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.