Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Дэлхий дахинд
Казаньд халдлага болж 11 хүн амиа алдлаа
2021-05-11 19:53     362

Амиа алдсан хүмүүсийн ихэнхи нь хүүхэд байжээ.Казань хотын 175-р сургуульд энэхүү эмнэгэлт явдал болжээ. Москвагаас зүүн зүгт 820 км (510 миль) зайд орших гол төлөв мусульман шашинт Бүгд найрамдах Татарстан улсад орших тус сургуульд халдлага болсны дараа өсвөр насны хүүхдийг баривчилжээ. 19 настай тус хүүхдийн хадлагад 11 сурагч болон багш өртсөн байна. Цагдаагийнхан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна. Одоогоор ямар шалтгааны улмаас хадлага үйлдэх болсныг тогтоогоогүй байна. Тус Улсын Ерөнхийлөгч Рустам Минниханов буудлага бол "гамшиг", "эмгэнэлт явдал" гэж хэлсэн байна.

Олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгт зарим хүүхдүүд зугтахаар цонхоор үсэрч байгаа нь болон бэртсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгааг харуулжээ.

Энэхүү хадлагыг хоёр хүн үйлдсэн нэг нь алагдсан байж болзошгүй гэж яригдаж байсан ч албаны хүмүүс нэг л хүн байсан гэж мэдэгджээ.

Ноён Минниханов сургуулийн гадна сэтгүүлчдэд хэлэхдээ, амиа алдсан хүмүүсээс гадна 12 хүүхэд, дөрвөн том хүн эмнэлэгт эмчлүүлж байнагэж мэдэгджээ.

"Террористыг баривчилсан. ​​Тэр 19 настай. Бүртгэгдсэн галт зэвсгийн эзэн" гэж албаныхан мэдэгдээд байна

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.