Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
14°C
Эрүүл мэнд
Б.Ууганбаяр: Улаанбаатарт 581, орон нутагт 49 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа
2021-05-24 12:15     287

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна. 

 

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5,849 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд 630 тохиолдол шинээр батлагдсан. Үүний

  •  581 нь Улаанбаатар хотод
  •  49 нь орон нутагт илэрсэн.

Орон нутагт зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор сайн дураар шинжилгээ өгөх иргэний тоо нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд сайн дураар шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол батлагдаж байгаа. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.

Нөхцөл байдал хүнд хэвээр байна. Сүүлийн хоногт коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Талийгаачдын арг гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ. 

Сүүлийн 24 цагт 410 хүн эдгэрсэн байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.