Өнөөдөр
2024/05/13
Доллар (USD)
3,381.63
Улаанбаатар
12°C
Улс төр
Н. Учрал: САЙН ААВ, САЙН ХАНЬ, САЙН ЭЦЭГ ХҮН ЭНЭ УЛСЫН ААВ НЬ БОЛОХ УЧИРТАЙ
2021-05-25 13:27     453
САЙН ААВ, САЙН ХАНЬ, САЙН ЭЦЭГ ХҮН ЭНЭ УЛСЫН ААВ НЬ БОЛОХ УЧИРТАЙ
Ганцхан олдох амьдралд аваад явж чадахгүйгээс хойш алт, эрдэнэст шунаснаас авааль гэргийдээ, алдрай үрсдээ, аав ээждээ, ахан дүүс, анд нөхдөдөө сэтгэлээ цэлийтэл нь дэлгэж зүрхэндээ хайраар дүүрэн орших нь хамгийн том үнэ цэнэ юм байна. Би зовлонгоос жаргалыг хайж олсон. Хүн жаргаж явахдаа жаргалыг анзаардаггүй, харин зовлонгоос олсон жаргалаа ахиж алдахгүйн тулд амьдралын мөн чанарыг ухаардаг ертөнцийн үнэнээс хэнбугай ч хол зөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг сэхээний орон дээр өглөөний нарыг харах бүрдээ баярлаж суухад минь урмын үг дэвсэж “Түмэн олны төлөө зүтгэх, гал эрмэлзэл, залуу насны эрч хүчээр босоод ирээрэй, миний дүү. Төрийн сүлд өршөөх болно” хэмээн итгэл өгч, зориг хайрласан эрхэм ах танд талархаж байна.
Залуу хүн өөрийн үзэл бодолтой, зорилготой тууштай байна гэдэг хамгийн эрхэм чанар гэж боддог учраас би Монгол Ардын Намыг итгэл дүүрэн сонгосон. Монгол Ардын Нам бол ард түмний нам. Ард түмний санаа зориг нь манай намын алсын хараа, үйл ажиллагаа, үнэт зүйл, зорих чиг, барих зүг байх ёстой.
Тэр бол сайн аав, сайн ах, сайн хань юм. Нэгэн цагт хайртай ханийнхаа эрүүл мэндийн төлөө үүрэгт ажлаа өгч, ханийнхаа мөрийг түшиж, сэтгэлийг тэтгэж, ханийн халамж үзүүлж чадсан сайн хань. Охидынхоо эрдэм боловсролд анхаарсан, эмэгтэй хүн, эх хүнийг хүндэтгэдэг жирийн нэг эцэг хүн. Хүнд хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчин зовлонг бүхнээс илүү ойлгож ядарсныг хайрладаг, задарсныг засагладаг удирдагч гэж би боддог. Бусдын зовлонг ойлгодог, мэдэрдэг, ард олныхоо амьдралд дундаас төрсөн У.Хүрэлсүх та энэ улсын аав байх нь бүрэн нийцнэ.
Монгол ахан дүүсээ өнгөрснөө битгий мартаарай. Өөнтөглөж харвал өө сэвтэй зүйл их байх ч өргөс авсан юм шиг нэг өглөө сэрэхэд бүх зүйл сайхан болсон байх боломжгүйг бас битгий мартаарай. Улаанбаатарын утааг 50 хувь бууруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 800 гаруй лицензийг цуцалж ард түмний баялагийг төрийн мэдэлдээ авч, хууль нь засагладаг төртэй байхын төлөө ард түмэнтэйгээ хамтдаа эхлүүлсэн У.Хүрэлсүхийн шударга ёсны тэмцэл, эхлүүлсэн ажлыг битгий мартаарай...
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.