Өнөөдөр
2024/04/28
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
7°C
Улс төр
М.Зоригт : Би ардчиллыг дэмждэг учраас У.Хүрэлсүхийг дэмжиж байна
2021-05-29 12:18     849

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригт өөрийн твиттэр хуудаснаа МАН-с ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүхийг яагаад дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Би ардчилсан намынх, ардчиллыг дэмждэг. Гэвч энэ удаад У.Хүрэлсүхэд саналаа өгнө гэсэн хүмүүс их таарч байна, учир шалтгааныг ч олноор нь хэлж байна. Би ч мөн тэдний нэг байна аа" гэж жиргэжээ. 

МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх парламентын засаглалыг улам бэхжүүлж, ардчилсан нийгэмд хүн биш хууль засагладаг байх, эв нэгдлийг эрхэмлэж, сайн сайхан руу тэмүүлсэн бодлого барьж ажиллахаа илэрхийлсэн билээ. Ардчилсан намын гишүүдээс ийнхүү манай улсын ардчиллын үнэт зүйлийг хамгаалж чадах, зоригтой шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэх, зарчим дээрээ бат зогсож чадах У.Хүрэлсүхийг дэмжсээр байна. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.