Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
14°C
Эрүүл мэнд
Улаанбаатарт 836, орон нутагт 54, эрүүл мэндийн нэг ажилтнаас халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ
2021-05-30 13:11     298

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээний хариуг танилцууллаа. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 7,800 орчим хүнд шинжилгээ хийснээс 891 тохиолдол шинээр батлагдлаа. Үүний 890 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн. 

Дотоодын халдвар:

  • Улаанбаатар хотод 836
  • Орон нутагт 54 тохиолдол бүртгэгдсэн.

КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна" гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 57,512 тохиолдол батлагдаад байна. Харин сүүлийн 24 цагт 434 хүн бүрэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарснаар эдгэрсэн иргэний тоо 49,754 боллоо.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.