Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
6°C
Эрүүл мэнд
Увс аймагт тогтоосон хөл хориог зургаадугаар сарын 03 хүртэл сунгажээ
2021-05-31 13:06     443

Увс аймгийн хэмжээнд тогтоосон хөл хориог сунгажээ. Тодруулбал, тус аймгийн хэмжээнд  цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор зургаадугаар сарын 03-ны өглөө 08 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглолоо.

Увс аймагт тогтоосон хөл хориог зургаадугаар сарын 03 хүртэл сунгажээ

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.