Өнөөдөр
2024/04/28
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
1°C
Улс төр
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат болон түүний эхнэр коронавирусийн халдвараар өвчилжээ
2021-06-05 12:45     407

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. 

Тэрбээр өчигдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгаас нийслэлд ирж, эхнэрийн хамт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. 
SOR.MNД.Энхбат болон түүний багийнхан Дархан-Уул аймагт сурталчилгааны ажлаар явж байгаад халдвар авсан байна. Тодруулбал, тус аймаг дахь "Зөв ХҮН электорат" эвслийн анхан шатны нэгжийн дарга халдвар авсан байжээ. 

Д.Энхбат сонгуулийн сурталчилгааны ажлаар Дорноговь, Говьсүмбэр аймгуудад очих дутуу байсан юм.  

 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.