Өнөөдөр
2024/05/14
Доллар (USD)
3,381.57
Улаанбаатар
17°C
Эрүүл мэнд
8 настай охин COVID-19 халдварын улмаас амиа алдлаа
2021-06-06 15:12     423

Коронавирусийн халдварын тархалт эргээд эрчимжиж байгаагаас гадна нас баралт буурахгүй хэвээр байна. 

 

ЭМЯ-ны өнөөдөр өгсөн мэдээллээр дөрвөн иргэн коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсны дотор найман настай эмэгтэй амиа алдсан харамсалтай мэдээ байна. 

  • Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 29-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй
  •  Зургаадугаар сарын 1-нд онош нь батлагдсан 8 настай эмэгтэй
  •  Зургаадугаар сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

 Ийнхүү Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш 311 хүн уг өвчний улмаас нас барлаа. 

График 3. Коронавирусийн шалтгаант нас баралт (Зургаадугаар сарын 5-ны байдлаарх)

 
Энэхүү халдварыг ямар ч хүн авч, өвчлөл хүндрэн амь насаа алдах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ баримталж, олон хүн цугласан газар очихгүй, амны хаалт зүүж, ариун цэврийг сахихыг иргэддээ анхааруулж байна.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.