Өнөөдөр
2024/05/08
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
10°C
Улс төр
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн болно
2021-06-07 11:24     311

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээр энэ сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан тухайн өдрийн сонгуулийн сурталчилгааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. "Зөв хүн-Электорат эвсэл"-ээс нэр дэвшигч Д.Энхбатын ковидын шинжилгээний эерэг гарсан бөгөөд гэр бүлийн хүний хамт тусгаарлагдаад буй ч "Би халдвар хамгааллын тэглэмийг баримтлан мэтгэлцээнд орохыг хүсч байна" гэж мэдэгдээд буй юм. Одоогоор түүнийг оролцуулах эсэх нь тодорхойгүй байна.  

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 41 дүгээр тогтоолоор сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагт оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг танилцуулж байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн болно

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.