Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,378.90
Улаанбаатар
15°C
Дэлхий дахинд
БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 763-д хүрч, 7 хүн нас барлаа
2020-02-24 14:45     397

Хоёрдугаар сарын 24-ний 10:12 цагийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 763-д хүрч, нас барсан хүний тоо долоо болоод байна.

Өчигдөр 23 цагийн байдлаар халдварын тоо 602, нас баралт зургаа байсан бөгөөд нэг шөнийн дотор даруй 161 тохиолдлоор нэмэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас гадна 31 оронд COVID 19-ийн халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 79,140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23,094 болжээ. 

Халдварын тохиолдлын тоогоор БНХАУ-ын араас орж буй Японд өнөөдрийн байдлаар 838 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас бараад байна. Италид дахин нэг хүн нас барж, нас баралтын тоо хоёр болсон бол Иран халдвар авсан хүний тоогоор долоод жагсаж байгаа хэдий ч нас баралтаар хоёрдугаарт бичигдэж байгаа буюу халдварын улмаас нийт 8 хүн нас баржээ. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.