Өнөөдөр
2024/05/08
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
9°C
Улс төр
Д. Энхбат сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрлөө
2021-06-10 11:57     291

"Зөв хүн электорат эвсэл"-ээс нэр дэвшигч Д.Энхбат өөрийн твиттер хуудаст сэтгэгдлээ хуваалцжээ. 

Тэрээр "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн.  Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай!" гэжээ.

Мөн удаах бичвэртээ "Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт!" хэмээв. 

Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат одоогоор /23:49 цагийн байдлаар/ 238,809 санал буюу саналаа өгсөн нийт сонгогчдын 20,3 хувийн санал аваад байна. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.