Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
4°C
Улс төр
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэсэг тус бүрээр нь танилцуулж байна
2021-06-14 15:52     351

᠎Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэсэг бүрээр нь олон нийтэд танилцуулахаар цахим хуудсандаа байрлуулжээ. Энэ удаагийн сонгуултьд нийт нэг сая 216 мянга 246 сонгогч саналаа өгсөн юм. Ингэснээр сонгуулийн ирц 59.35 хувьд хүрч сонгууль хүчин төгөлдөр болсон. 

Саналаа өгсөн сонгогчдын санал дараах байдлаар хуваагдсан юм.  

  1. МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх 823326 санал авч, сонгогчдын 67.76,
  2. АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72832 санал авч, 5.99,
  3. "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 246968 санал авч, сонгогчдын 20.33 хувийн саналыг авсан.

Харин 71937 сонгогч буюу нийт сонголтын 5.92 хувь нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүйгээ  илэрхийлж цагаан сонголт хийсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг тус бүрийн дүнтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.