Өнөөдөр
2024/05/14
Доллар (USD)
3,381.63
Улаанбаатар
-2°C
Эрүүл мэнд
Вакцин хүмүүсийг амь насны эрсдэлээс 88-100% хамгаалж байна.
2021-06-15 15:37     303

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоцын судалгааг танилцуулжээ.

 

Халдвар авч байгаа 10 хүн тутмын 9 нь бүрэн вакцингүй иргэд. Өдөр бүр халдвар авч байгаа хүмүүсийн 90 хувь нь вакцинаа бүрэн хийлгээгүй иргэд байна.

Ковид туссан сүүлийн гурван өдрийн 6,600 гаруй хүний 6,000 нь буюу 90% нь вакцины хоёр дахь тунг хийлгээгүй, огт хийлгээгүй, хоёр дахь тунг хугацаандаа ирж хийлгэж амжаагүй нэг дэх тунг хийлгэсэн иргэд, хүнд өвчтэй буюу дархлаа сул, хүүхэд зэрэг иргэд байна.

Хоёр дахь тунг тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байна.

Дөрвөн төрлийн вакцин тариулсан 900 хүн дээр түүвэр судалгааг ХӨСҮТ хийсэн. АстраЗенека, Файзер, Спутник, Синофарм тариулсан хүмүүсийг амь насны эрсдэлээс 88-100% хамгаалж байна.

Халдвараас 80-90 хувь хамгаалж байна.

Бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-06 хувь нь халдвар авсан. 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн. 9 хувь нь хүндэвтэр өвдсөн. 1 хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрсэн.

Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгаа.

Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй.

Эх сурвалж: Ikon.mn

 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.