Өнөөдөр
2024/05/14
Доллар (USD)
3,381.57
Улаанбаатар
17°C
Эрүүл мэнд
414 жирэмсэн эх, ​16-17 насны 2,215 хүүхэд COVID-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунг хийлгэжээ
2021-06-19 11:43     338

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцинд нийт 4,371 иргэнийг хамруулжээ. 

 

Үүнээс вакцины нэгдүгээр тунд 1,938 хүн хамрагдсан бол хоёрдугаар тунг 2,433 хүн хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968,373 нь I тунд, 89.5 хувь буюу 853,595 нь II тунд хамрагдаад байгаа юм.

Мөн 414 жирэмсэн эх, 16-17 насны 2,215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.