Өнөөдөр
2024/05/14
Доллар (USD)
3,381.57
Улаанбаатар
15°C
Эрүүл мэнд
"Өрхийн эмнэлэгт очиж буй 70 000 төгрөгийг ажилчдын цалин, хамгаалах хэрэгсэлд зарцуулна"
2021-06-24 13:21     297

Цар тахлын нөхцөлд ажиллаж буй өрхийн эмнэлгийн санхүүжилтийн талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрээр "Гэрийн хяналтад 20 гаруй мянган иргэн өрхийн эмчийн хяналт дор эмчлүүлж байна.  Өрхийн эмнэлэгт санхүүжилт болгож нэг хүний эмчилгээнд 70 мянган төгрөгийг хуваарилж эхэлсэн. Энэ нь хөнгөн хэлбэрийн нэг өвчтөнг эмчлэх зардал гэсэн үг. Гэхдээ дээрх мөнгө өвчтөнд шууд эм болон эмийн багц болж очихгүй. Өрхийн эмч, ажилчдын цалин болон хамгаалах хэрэгсэлд зарцуулагдах юм. Үүн дээр өрхийн эмнэлэг зохицуулалт хийгээд тухайн өвчтөндөө нэн шаардлагатай эм, амин дэм нэмэлтээр өгч байгаа. Цаашдаа Эрүүл мэндийн сайд энэ мөнгөн дүнг нэмэгдүүлж тодорхой хэмжээний эмийн хэрэгсэл, амин дэмүүд өгөх зохион байгуулалтыг хийхээр ажиллаж байна" гэв.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.