Өнөөдөр
2024/04/29
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
-5°C
Эрүүл мэнд
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2362 тохиолдол бүртгэгдэж, №- хүн нас барлаа
2021-06-26 13:24     318

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11748 хүнд шинжилгээ хийхэд 2362 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 107262 боллоо.

Мөн 1172 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 68751 болжээ. Харин 12 хүн нас барснаар нийт нас баралт 505 боллоо.

Нас барсан хүмүүс нь 30-80 насны хүмүүс байсан ба 4-24 хоног эмчлүүлж байжээ. Тэдний 10 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байсан байна.

Одоогоор эмнэлэгт нийт 13554 хүн эмчлүүлж байгаагаас

  • 253 хүний бие маш хүнд
  • 1093 хүний бие хүнд
  • 3327 хүний бие хүндэвтэр байна.
  • 8881 хүний бие хөнгөн байна. Гэрийн тусгаарлалтад 24424 хүн эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд 11557 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар нийт нэгдүгээр тунд 1,948,459, хоёрдугаар тунд 1,723,822 хүн хамрагдаад байна.

Ойрын хавьтал болсон хүний шинжилгээг зургаа дахь хоног дээр нь тандалтын баг авна. Ойрын хавьтал болсон өдрөө шинжилгээ өгөх нь нууц үед байгаа вирусийг илрүүлэхгүй байх талтай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.