Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-3°C
Эрүүл мэнд
Улаанбаатарт 1,437, орон нутагт 1,048 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа
2021-07-01 12:56     356

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8,000 гаруй шинжилгээ хийх явцад 2,485  хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 117,963 болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,437 нь Улаанбаатар хотод
  • 1,048 нь орон нутагт бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 91,308 тохиолдол, орон нутагт 25,833 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Дараах зургаас аль аймагт хэдэн тохиолдол шинээр илэрснийг хараарай.

 

Өчигдрийн байдлаар 14,000 гаруй хүн эмнэлэгт, гэрийн хяналтад 24,000 хүн байсан.

Харин өнөөдөр eruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт 4-15 хоног хэвтэн эмчлүүлж байсан.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.