Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
6°C
Эрүүл мэнд
Сүүлийн хоногт 1,171 хүн халдвар авч, зургаан хүн эндлээ
2021-07-19 12:47     314

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1,171 хүнд Ковид19 халдвар илэрчээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар юм. 

Нийт бүртгэгдсэн халдварын 544 нь Улаанбаатар хотод, 627 нь орон  нутагт гарсан байна. 

Сүүлийн хоногт зургаан хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр амиа алдлаа. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 740-т хүрч байна.

Өнгөрсөн 24 цагт 3,489 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 134,101 хүрчээ. 

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг тодруулбал,

Хөнгөн - 5,897
Хүндэвтэр - 3,016
Хүнд - 892
Маш хүнд – 208 хүн байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.