Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
5°C
Дэлхий дахинд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүй 45 дахь түрүүгээ авлаа.
2021-07-19 14:14     495

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн 15 дахь өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй түрүү бөхийн төлөө барилдаж, түүнийг котенаге мэхээр давж, 45 дахь түрүүгээ хүртлээ. Ийнхүү 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Макүүчи буюу Дээд зиндаанд 45 түрүү авсан хосгүй амжилтын эзэн болсон төдийгүй Японы Эзэн хааны цомыг 45 дахь удаагаа хүртэж байна. Тэрбээр Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат аавдаа зориулж энэ башёд түрүүлнэ гэсэн амлалтаа ийнхүү нэг ч уналгүй 15 даваатай бахархалтайгаар биелүүлж чадлаа.  

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.