Өнөөдөр
2024/05/15
Доллар (USD)
3,381.57
Улаанбаатар
7°C
Нийгэм
"2019 онд зөрчил гаргасан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна"
2021-07-30 13:15     415

Цагдаагийн албан хаагчид хоёр иргэнийг зодож, танхайрсан бичлэг цахим орчинд цацагдсан. 

Уг асуудлыг түргэн шуурхай шалгаж, хуулйн хариуцлага хүлээлгэх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн байна. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Мөн ЦЕГ-ын Дотоод хяналтын шалгалтын хэлтэс уг бичлэгийг шалгахаар болоод байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Өчигдөр 21.00 цагийн орчим Г.Б гэсэн твиттер хаягнаас цагдаагийн албан хаагчдын иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгийг цацсан. Энэ бичлэгийн дагуу ЦЕГ-ын удирдлагуудаас шалгах үүрэг чиглэл өгсний дагуу өнгөрсөн шөнө шалгалтын ажил хийлээ.

2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.01 минутад Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их Дэлгүүрийн хойно байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоогоо хийхгүй маргаан үүсгээд байна гэх дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн албан хаагчид очиж ажилласан. Ингэхдээ зөрчил үйлдэж, иргэний эрх, эрх чөлөөнд халдсан болох нь тогтоогдлоо. Тухайн үедээ зодуулсан иргэд болон цагдаагийн албан хаагч нар хоорондоо ярилцаад, бүртгэлд оруулалгүй цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан юм билээ. Энэ нь цахим орчинд цацагдсан бичлэгээр ил боллоо. Хохирогч тухайн үед ес зүйн хороонд мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл гомдол гаргаагүй

Бичлэгийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэс ажиллаж, мөрдөн шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын харъяаллаар АТГ-т шилжүүлэх саналтай явуулсан. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Мөрдөн шалгах ажиллагаа нарийвчлан явагдана.

Иргэдийн биед халдсан алба хаагчдыг өнгөрсөн шөнө албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Эрх бүхий байгууллага нь хуульд заасан хугацаанд шалгаж дуусна. Түүнчлэн шат, шатны дарга нарт нь арга хэмжээ авч, дотооддоо зохицуулалт хийнэ” гэлээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.