Өнөөдөр
2024/05/08
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
15°C
Эрүүл мэнд
Улаанбаатарт 220, орон нутагт 799 хүн коронавирусийн халдвараар өвчилж, дөрвөн хүн нас баржээ
2021-08-03 12:39     373

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 5,221 сорьцод шинжилгээ хийхэд 1,019 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 167,229 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 220 нь нийслэл хотод,
  • 799 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,280 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 827 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,293 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,516 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,733
  • Хүндэвтэр- 2,573
  • Хүнд – 832
  • Маш хүнд - 155 хүн байна.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.