Өнөөдөр
2024/04/29
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
-5°C
Нийгэм
Кранаар хүн зөөх нь амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах тул агаарын рестораны үйл ажиллагааг зогсоожээ
2021-08-12 12:55     267

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт агаарын ресторан шинээр нээгдсэн билээ.

 

“Туул гарден” нэртэй гадна талбайд бэлдсэн уг агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн Мягмар гарагт хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар,

  • Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалт,
  • Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г) хэсэгт Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. ...хориглоно/ гэж заасныг зөрчиж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна гэж үзжээ.

Иймд өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 12-ны өдөр 02-07-139/16 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.