Өнөөдөр
2024/04/29
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
12°C
Нийгэм
"Гараашуудыг чөлөөлөхөд иргэдэд нөхөн олговор олгохгүй"
2021-08-16 13:00     267

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гараашуудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж эхлээд буй. Тиймээс ажлын явц болон иргэдэд нөхөн олговор олгох эсэх асуудлаар тус газраас тодрууллаа. 

SOR.MNSOR.MNГазрын зөрчил арилгах тухай нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд гараашуудыг чөлөөлж, нийтийн эдэлбэр газар гаргах ажил 94.2 хувьтай байгаа аж. Эрүүл аюулгүй орчин, нийтийн эзэмшлийн зам талбайг сайжруулах үүднээс энэхүү ажил хийгдэж байгаа бөгөөд гараашуудыг чөлөөлснөөр тохижилт хийх ажил үлдэж байгааг албаны хүн хэллээ. 

Чөлөөлсөн газруудад эмнэлэг, явган хүний зам, ногоон байгууламж барих зэрэг ажил хийгдэх юм байна. Гараашуудын эргэн тойронд хүнд элемент их бий болж, хүүхдүүд бэртэж гэмтэх, хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байгаа аж. Гарааш гэдэг түр объект. Гараашуудыг худалдаж авахад газрын албанаас тухайн хүний эзэмшил гэсэн албан бичиг баримт өгөөгүй. Иймд гараашуудыг чөлөөлөхөд иргэдэд нөхөн олговор олгохгүй юм байна. 

Цаашдаа чөлөөлсөн бүх газруудаа тохижуулахын төлөө холбогдох байгууллагуудтайгаа хамтран ажиллах болно гэсэн тайлбарыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өглөө. 

Газар чөлөөлөлтийн ажлыг үр дүнд хүргэж байна

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32, 33 дугаар байрны хажуу талын нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 132 төмөр болон тоосгон гараашийг буулган газрыг чөлөөлжээ. Тухайн газарт ногоон байгууламж, явган хүний зам бүхий тохижилтыг хийсэн байна. Энэ нь газар чөлөөлөлтийн ажлыг үр дүнд хүргэж байгаа бодит жишээ юм гэдгийг албаныхан хэлж байлаа.

Түүнчлэн нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлах, шинээр баригдах авто замын нөлөөлөлд өртсөн гараашуудыг ч чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 20-р сургуулийн хойд талын 53 ширхэг тоосгон гараашийг дээрх чиглэлийн дагуу албадан чөлөөлжээ. 

Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе гэсэн уриалгыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан байна. 

 
 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.