Өнөөдөр
2024/04/29
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
-3°C
Нийгэм
Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл эхэллээ
2021-08-16 13:04     312

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ жил орон даяар цахимаар зохион байгуулахаар болсон. 

Өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол энэ удаад хүүхдийн оршин сууж буй хаягийн дагуу хамран сургах тойргийнх нь сургуульд урьдчилан хуваарилсан байх юм. 

Эцэг эх, асран хамгаалагчид parent.edu.mn хаягаар нэвтэрч, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулснаар бүртгэлийг баталгаажуулах боломжтой. Цахим бүртгэлийг баталгаажуулах хугацаа өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Цахим бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдахыг анхаарна уу.

Нэгдүгээр ангид элсэгчийн элсэлт баталгаажуулах: 

1. Parent.edu.mn эсвэл мобайл апликейшн ашиглан системрүү хандана.

2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл эхэллээ

Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах гэсэн товч дарна.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл эхэллээ

Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа баталгаажуулах товч дарна.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл эхэллээ

Баталгаажуулах товч дарснаар хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулж илгээх үйлдэл хийнэ.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл эхэллээ

Илгээх үйлдэл хийснээр таны хүсэлтийг элсэлтийн комисс 3 төрлөөр шийдвэрлэнэ. Үүнд:

  • Баталгаажуулах /элсүүлэхийг зөвшөөрч байна/
  • Түр түдгэлзүүлэх /нэмэлт тодруулга буюу бичиг баримт шаардлагатай гэж үзсэн/
  • Цуцлах /элсүүлэхээс татгалзсан/ 

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл эхэллээ

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.