Өнөөдөр
2024/04/29
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
-5°C
Нийгэм
Зарим сургууль нэг кредит цагийн төлбөрөө нэмжээ
2021-08-25 13:06     265

2021-2022 оны хичээлийн жилд МУИС-ийн суурь хичээлүүдийн нэг кредит цагийн төлбөр 9800, Хууль зүйн болон Олон улсын харилцааны сургуулийнх нь 111000-120000 төгрөг байгаа нь өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй дүн ажээ. Мөн МУБИС, АШУҮИС-ийн сургалтын төлбөр нэмэгдээгүй, кредит нь дунджаар 78000-117000 орчим төгрөг юм байна. 

Харин ШУТИС, ХААИС суурь хичээлүүдийнхээ нэг кредитийн төлбөрийг 10000 төгрөгөөр нэмэгдүүлж, 88000-89000 төгрөг болгожээ. Их, дээд сургуулиудын нэг кредит цагийн төлбөр ямар мэргэжлээр суралцдаг болон хэзээ элссэнээс шалтгаалан харилцан адилгүй буюу 10000-30000 төгрөгийн зөрүүтэй байдаг юм. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.