Өнөөдөр
2024/05/14
Доллар (USD)
3,381.57
Улаанбаатар
11°C
Нийгэм
Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна
2021-09-02 12:10     291

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах 24 байршлыг баталсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 25 байршилд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Дээрх томоохон 25 байршлаас гадна хүсэлт гаргасан ногоочдод дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нэмэлт цэг гарган, ногоо худалдаалах боломжийг олгон ажиллаж байгаа юм. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбайд байрлах “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд л гэхэд Ховд, Сэлэнгэ аймгаас ирсэн 15 ногоочин 21 төрлийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо болоод таримал жимс, даршилсан ногоо худалдаалж байна. 

Алтан намар" хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа байршлууд

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.