Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Эрүүл мэнд
Сүүлийн хоногт халдварын 2409 тохиолдол бүртгэгдлээ
2021-10-06 20:05     356

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 2409 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн бөгөөд бусад нь дотоодын халдвар байна. Тухайлбал:

  • Улаанбаатар хотод 1316
  • Орон нутагт 1092 тохиолдол батлагджээ. 

Энэ хугацаанд 7813 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин 0-80 насны 14 хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр тус өвчний хүндрэлээр нас барагсдын тоо 1303 боллоо

Эмнэлэгт 22158 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 3960 нь хүүхэд, 1521 жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 346
  • Хүнд 2098
  • Хүндэвтэр 6487
  • Хөнгөн 13227 хүн байна. 

Харин өрхийн эмчийн хяналтад 55363 иргэн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн хоногт халдварын 2409 тохиолдол бүртгэгдлээ

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.