Өнөөдөр
2024/05/02
Доллар (USD)
3,378.90
Улаанбаатар
24°C
Нийгэм
Баруун аймгуудын нутгаар цас орно
2021-11-02 11:15     320

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.

3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, 4-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.