Өнөөдөр
2024/05/10
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
6°C
Эрүүл мэнд
ЭМЯ-наас цаг үеийн байдлаар хийсэн мэдээлэл
2020-02-28 12:18     563

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Коронавирусийн халдвар 9 оронд нэмж бүртгэгдэж, 48 орон болжээ. Европын орнуудад гарсан халдвар эх үүсвэр тодорхойгүй байна. Манай улсад одоогийн байдлаар 320 хүн ажиглалтад байгаа аж. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар халдварын тоо Хятадад гарч байгаагаас давж байгааг онцоллоо. 

 БНСУ, Японд өвчлөл нэмэгдсээр байгаа. Эх үүсвэр тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал болоогүй хүмүүс өвчилсөн байна. 

Манай улсад илрээгүй байгаа ч нэгдүгээр сарын 23-наас хойш нийтдээ 690 хүнийг ажиглалтад авч тусгаарлаж, шинжилгээ авсан байна. Одоогоор 302 хүнийг ажиглаж байгаа" хэмээлээ. 

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа  “Хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 327 шинэ тохиолдол, нийт 2788 нас баралт бүртгэгдсэн. Хятад улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 78824 болсон. БНХАУ-аас гадна 46 улсад 3664 тохиолдол батлагдаж 56 хүн нас барсан. Иранд 248 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас барсан. Италид 650 тохиолдол, 16 хүн нас барсан. Японд тусгаарлагдсан хөлөг онгоцонд 705 хүн халдвар авсан. Дөрвөн өндөр настай хүн нас барсан. Солонгост 256 тохиолдол шинээр бүтгэгдэж,  халдвар авсан хүний тоо 2022 болоод байна. Нийт 13 хүн нас барсан. 182 тохиолдол нь Дэгү хотод бүртгэгдсэн. 

ХӨСҮТ захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт тусгаарласан нэг нийт дөрвөн сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй. 27-нд ХӨСҮТ-д дөрөв, Дорнод аймагт нэг, нийт таван хүнийг тусгаарлалтад авсан шинжилгээ хийгдэж байна. ХӨСҮТ-д ажиглалтад 27 хүн авсан. Цэргийн төв эмнэлэгт 74, Жаргалантад 11, Сэлэнгэ аймагт 14, нийт 128 хүн ажиглалтад авсан.

Япон улсаас 2000 оношлуур хүлээн авсан гэдгийг мэдээллээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.