Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
4°C
Улс төр
Гурван Байнгын хороо, хоёр Дэд хороо хуралдана
2021-11-02 11:37     338

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гагасан хуваарийн дагуу өнөөдөр Гурван Байнгын хороо, хоёр Дэд хороо хуралдана. Байнгын болон Дэд хороодын хурлаар ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

10.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  2. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний 02 дугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонсох
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
  4. Ажлын хэсэг байгуулах тухай /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/

11.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Байнгын хорооны тогтоол батлах тухай /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
  2. 11.30 цагаас Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/:
  3. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийнэ
  4. Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалттай холбоотой мэдээлэл хийнэ

12.00 цагаас Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан:

  1. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

14.00 цагаас Хүний эрхийн дэд хорооны хуралдаан:

  1. Хүний эрхийн асуудлаар

14.00 цагаас Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан:

  1. Бусад /Хаалттай/
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.