Өнөөдөр
2024/05/02
Доллар (USD)
3,378.90
Улаанбаатар
24°C
Нийгэм
НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ, ЭРХ БАТАЛГААЖУУЛАХ, ЭРХ СЭРГЭЭХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2021-12-03 21:31     314

Засгийн Газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/252 дугаар тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, эрх  баталгаажуулах, эрх сэргээх шалгалтын журам”-д  нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтад нийгмийн даатгалын ажилтнууд 3 жил тутам хамрагдахаар заасан байдаг.

Энэ удаагийн шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдрүүдэд нийслэл, орон нутагт зохион байгуулах бөгөөд нийгмийн даатгалын 548 албан хаагч шалгалтын болзол шаардлагын дагуу хамрагдах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/172 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр (2021.11.30) хуралдаж шалгалтын бэлтгэл ажлын явц, шалгалтыг орон нутагт зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.