Өнөөдөр
2024/05/06
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
22°C
Эдийн засаг
Нийслэлийн зарлагыг 1.3 их наядаар баталлаа
2021-12-03 21:33     292

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн  482 тэрбум 43 сая 798.6 мянган төгрөг, үүнээс татварын орлого 263 тэрбум 102 сая 700 мянган төгрөг, татварын бус орлого 218 тэрбум 941 сая 98.6 мянган төгрөг байхаар батлав. Мөн Нийслэлийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг байгууллага тус бүрээр батлан гаргасан. Нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,330,829,442.2 мянган төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад төсөв зарцуулах эрх олгосон юм.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.