Өнөөдөр
2024/05/02
Доллар (USD)
3,377.03
Улаанбаатар
22°C
Нийгэм
Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр ХАСЛАА
2021-12-08 11:44     279

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр /2021.12.06/болжээ. Хурлаар давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасах шийдвэр гаргасан байна. Мөн допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ.

ХУРЛЫН ҮР ДҮНД ГАРСАН ШИЙДВЭРҮҮД
1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.

2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр тус тус хасав.
3. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан

Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан (2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд)-ыг нэг жилээр (давтан үйлдэл),

Сумын заан Ё.Гантулга (11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд),

Сумын заан О.Баяржаргал (11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд) нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.